Forestx

МОНГОЛЫН СҮҮЛИЙН ОЙГ ХАМГААЛЪЯ

МЭДЛЭГ, ТЕХНОЛОГИОР НИЙГМИЙГ НЭГТГЭЖ, МОД СҮЙТГЭЛТЭЙ ТЭМЦЭНЭ.

Бидний тухай

Forest X компани нь ойн салбарт нүүрстөрөгчийн хийн ялгаралыг тэнцвэржүүлэх, нөхөн сэргээх төсөл хэрэгжүүлэгч байгууллага бөгөөд Монгол Улсын үлдээд буй 6% - ийн ойн санг хамгаалах замаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилготойгоор 2025 онд байгуулагдсан.
Бидний эрхэм зорилго нь ойн санг хамгаалж, нөхөн сэргээж, өргөтгөхийн зэрэгцээ орон нутгийн иргэдэд эдийн засаг, нийгэм, байгаль орчны тогтвортой үр өгөөжийг бий болгоход оршино.
Forest X компани нь ойг бодит цагийн горимоор интернэт орчинд хянах, хамгаалахад чиглэсэн дэвшилтэт технологийг ашиглаж, ил тод, хариуцлагатай менежментийн цогц шийдлүүдийг санал болгож байна.

Бид хэн бэ

Ижил зорилго, үнэт зүйлтэй, эх орныхоо ой модыг хамгаалах хүсэл эрмэлзэлтэйгээр нэгдсэн мэргэжилтнүүдийн баг.
Манай багийн гишүүд нь засгийн газар, боловсрол, ложистик, санхүү, худалдаа, хөдөө аж ахуй, автоматив зэрэг салбарт 20–25 жилийн туршлагатай мэргэжилтнүүд бөгөөд өөрсдийн мэдлэг, хөрөнгө, болон цаг хугацааг Forest X компанид зориулахаар нэгдсэн.

Нөлөөлөл

Forest X компаний арга барил : Манай үйл ажиллагаа, менежмент НҮБ-ын заавар, 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтуудтай (SDG) нийцсэн, ил тод байдлыг хэрэгжүүлдэг.

НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн тухай. НҮБ-аас баталсан 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөр нь 17 зорилт бүхий дэлхийн хамтын зорилго бөгөөд 2030 он гэхэд хэрэгжүүлэхийг НҮБ-ын гишүүн орнууд зөвшөөрсөн.
Эдгээр зорилтууд нь ядуурлыг арилгах, тогтвортой эдийн засаг бий болгох , уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зэрэг өргөн хүрээг хамардаг.
2030 Олон улсын тогтвортой хөгжлийн хөтөлбөр нь тогтвортой хөгжлийн лавлах хүрээ бөгөөд 2015 онд НҮБ - ын бүх гишүүн орнууд баталсан. Хөтөлбөр нь 17 тогтвортой хөгжлийн зорилтыг тодорхойлж, эдийн засаг, нийгэм, байгаль орчны 17 чиглэлийг хамарсан. Мөн 169 зорилт нь эдгээр зорилтыг хэрхэн хэрэгжүүлэх, ямар арга хэмжээ авах талаар дэлгэрэнгүй зааварчилгааг өгдөг.
Тус хөтөлбөрийн үндсэн 5 зарчим нь: Хүмүүс (People), Газар дэлхий (Planet), Хөгжил цэцэглэл (Prosperity), Энх тайван (Peace), Түншлэл (Partnership) юм.

Эрхэм зорилго ба зорилтууд

1

Тогтвортой ойн менежментийн аргаар дэлхийн ойн сүйрлийг эргүүлэн хамгаалах, нөхөн сэргээх, шинэ ой тарих, нөхөн ургуулах.

2

. Ойд тулгуурласан нийгэм, эдийн засгийн ашиг тусыг нэмэгдүүлж, орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх.

3

Хамгаалалттай, тогтвортой менежменттэй ойн хэмжээг нэмэгдүүлэх, баталгаажсан тогтвортой ойн бүтээгдэхүүний эзлэх хувийг өсгөх.

4

Тогтвортой ойн менежментийн чиглэлээр олон улсын санхүүжилт татах, шинжлэх ухааны болон техникийн хамтын ажиллагааг бэхжүүлэх.

5

НҮБ-ын Ойн засаглалын хүрээнд засаглалын тогтолцоог дэмжиж, ойн засаглалын нөлөөллийг 2030 оны Тогтвортой Хөгжлийн Хөтөлбөрт хүчтэй хувь нэмэр оруулах.

6

Ойн асуудлаар НҮБ, бүс нутгийн байгууллага, олон төрлийн оролцогч талуудтай хамтран ажиллах, уялдаа холбоог сайжруулах.

Удирдлагын баг

Хамтран үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал

Б. Хашбат – Үл хөдлөх хөрөнгө, зочлох үйлчилгээ, эрүүл мэнд, аялал жуулчлалын салбарт (Өвөрхангай аймгийн Хужирт суманд) олон төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн бизнес эрхлэгч.

Хамтран үүсгэн байгуулагч

Б. Аргун – Олон төрлийн инновацлаг, ногоон технолийн компаниудад хөрөнгө оруулагч ба үүсгэн байгуулагч. Амжилттай олон төслүүдийг хэрэгжүүлсэн. НАРАН ГРУПП-ийн ТУЗ-ийн гишүүн.

Хамтран үүсгэн байгуулагч

Ц. Батэрдэнэ – Улаанбаатар хотод үл хөдлөх хөрөнгийн салбарыг амжилттай хөгжүүлэгч. Олон амжилттай төслүүдийг удирдан хэрэгжүүлсэн.

Хамтран үүсгэн байгуулагч

Дэйв Ли – Нүүрстөрөгчийн төслийн мэргэжилтэн. Африк болон Зүүн Өмнөд Ази (SEA) бүсэд олон сая нүүрстөрөгчийн кредитийг амжилттай ашиглаж дуусгасан туршлагатай бөгөөд сайн дурын болон хууль ёсны платформуудад суурилсан. Мөн Азийн нүүрстөрөгчийн зах зээлд тэргүүлэгч арилжааны туршлагатай, хэд хэдэн нүүрстөрөгчийн төслүүдэд зөвлөх болон төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн.

Хамтран үүсгэн байгуулагч

Ноён Номин Баасанхүү – Төв Азийн зах зээлийн арвин туршлагатай, өргөн хэрэглээний барааны салбарт олон бизнесийг удирдаж байсан. Сэргээгдэх эрчим хүчний зах зээлд хөрөнгө оруулагч. Дархан-Уул аймаг, Хонгор сумын усан цахилгаан станцын төсөлийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч.

Түншүүд

Дэлхийн ойн нүүрстөрөгчийн салбарын тэргүүлэгч компаниудтай хамтран ажиллаж байна.

Rimba Raya Project (Индонез) – НҮБ-аас батламж авсан, дэлхийд нэр хүндтэй ой хамгаалал, нүүрстөрөгчийн кредитийн төсөл бөгөөд борооны ой, биологийн төрөл зүйлийг хамгаалж, орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмждэг. Forest X компани нь энэхүү амжилттай төслийн туршлага, бүтэц, аргачлалаас суралцаж, Монгол Улс дахь төслөө хэрэгжүүлэх болно.