Forestx

Нөлөө

Forest X компаний арга барил : Манай үйл ажиллагаа, менежмент НҮБ-ын заавар, 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтуудтай (SDG) нийцсэн, ил тод байдлыг хэрэгжүүлдэг.

НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн тухай.

НҮБ-аас баталсан 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөр нь 17 зорилт бүхий дэлхийн хамтын зорилго бөгөөд 2030 он гэхэд хэрэгжүүлэхийг НҮБ-ын гишүүн орнууд зөвшөөрсөн.
Эдгээр зорилтууд нь ядуурлыг арилгах, тогтвортой эдийн засаг бий болгох , уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зэрэг өргөн хүрээг хамардаг.
2030 Олон улсын тогтвортой хөгжлийн хөтөлбөр нь тогтвортой хөгжлийн лавлах хүрээ бөгөөд 2015 онд НҮБ - ын бүх гишүүн орнууд баталсан. Хөтөлбөр нь 17 тогтвортой хөгжлийн зорилтыг тодорхойлж, эдийн засаг, нийгэм, байгаль орчны 17 чиглэлийг хамарсан. Мөн 169 зорилт нь эдгээр зорилтыг хэрхэн хэрэгжүүлэх, ямар арга хэмжээ авах талаар дэлгэрэнгүй зааварчилгааг өгдөг.
Тус хөтөлбөрийн үндсэн 5 зарчим нь: Хүмүүс (People), Газар дэлхий (Planet), Хөгжил цэцэглэл (Prosperity), Энх тайван (Peace), Түншлэл (Partnership) юм. Энэхүү хөтөлбөр нь хүний сайн сайхан амьдрал, эдийн засгийн хөгжил, байгаль орчны хамгаалалтыг дэмжих зорилготой. Мөн тогтвортой хөгжлийн үндсэн шаардлагатай холбоотой энх тайван, хууль ёс, сайн засаглал зэрэг асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн. НҮБ - ийн бүх гишүүн орнууд 2030 он гэхэд Тогтвортой хөгжлийн зорилтуудийг хэрэгжүүлэх ёстой бөгөөд үүнд дэлхийн тулгамдсан асуудлуудыг хамтдаа шийдвэрлэх шаадрлага орно. Жишээлбэл, Швейцар улс үндэсний хэмжээнд Тогтвортой хөгжлийн зорилтуудын үндэсний нөхцөлд нийцүүлэн орчуулсан байдаг.
2030 Олон улсын тогтвортой хөгжлийн хөтөлбөр нь хамтын ажиллагааг дэмжих, нийтлэг ойлголт бий болгох, нэгдсэн үзэл баримтлалыг санал болгох замаар хамтын ажиллагааг дэмждэг.

Ядуурлыг бүх хэлбэрээр нь устгах.

Өлсгөлөнг арилгах, хүнсний аюулгүй байдал, шим тэжээлийг сайжруулах, тогтвортой хөдөө аж ахуйг дэмжих.

Эрүүл амьдралыг хангах, бүх насны хүмүүст сайн сайхан байдлыг хангах.

Хүн бүрт чанартай боловсрол олгох.

Жендерийн эрх тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүд, охидыг эрхээ эдлэх боломжийг нэмэгдүүлэх.

Ус болон ариун цэврийн тогтвортой менежментийг хангах.

Хямд, найдвартай, тогтвортой эрчим хүчээр хангах

Тогтвортой, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт, бүрэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих.

Тогтвортой дэд бүтэц, инновацийг хөгжүүлэх.

Улс орнуудын дотоод болон хоорондын тэгш бус байдлыг бууруулах.

Тогтвортой, аюулгүй, уян хатан хот сууринг бий болгох

Тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэлийг хангах.

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх яаралтай арга хэмжээ авах.

Далай, тэнгисийн нөөцийг хамгаалж, тогтвортой ашиглах.

Газар нутгийн экосистемийг хамгаалах, сэргээх, ойн менежментийг тогтвортой болгох.

Энх тайванч, оролцоотой нийгмийг дэмжих, бүх хүнд шударга ёс, хууль эрх зүйн хүртээмжийг хангах, бүх түвшинд үр дүнтэй, хариуцлагатай байгууллагуудыг бий болгох.

Хэрэгжилтийн механизмыг бэхжүүлж, дэлхийн түншлэл хамтын ажиллагааг идэвхжүүлэх, сэргээх.